3 сарын 04, 2026         146

“Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа” сэдэвт сургалтыг СУИС-д зохион байгуулав

iaac

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс СУИС-ийн оюутнуудыг авлигын эсрэг сургалтад хамруулав.

Авлигын эсрэг хууль, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд залуу үеийг соён гэгээрүүлэх, олон нийтэд авлигын эсрэг үзэл санаа төлөвшүүлэх, авлигын шалтгаан, нөхцөлийг тайлбарлан таниулах зорилгоор зохион байгуулсан “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа” сэдэвт сургалтад СУИС-ийн Хөгжим урлагийн сургуулийн I, II курс, Соёлын сургуулийн I курсийн нийт 95 оюутан оролцлоо.

Сургалтыг Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар М.Жамъянчойжил залуу үед зориулсан ёс зүй, шударга ёсны сэдвээр зохион байгуулсан бөгөөд оролцогчдын сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулав.

iaac

Урьдчилан сэргийлэхСоён гэгээрүүлэхМэдээ мэдээлэлСургалт

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих