3 сарын 11, 2026         86

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын албан тушаалтнуудад сургалт зохион байгуулав

iaac

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын албан тушаалтнуудад 2026 оны 3 дугаар сарын 4-ний өдөр сургалт зохион байгууллаа.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8.1 дэх “...албан тушаалтан захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцохын өмнө тус бүр ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргана” заалтыг хуулийн практик хэрэглээнд хэрхэн дагаж мөрдөх, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх сургалтыг зохион байгуулав.  

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын 68 албан тушаалтныг хамруулсан уг сургалтаар Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Ц.Баасандэлгэр, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Д.Цэнд-Аюуш нар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2024 оны “Журам, маягт, жагсаалт шинэчлэн батлах тухай” 05 дугаар тогтоол, Авлигатай тэмцэх газрын даргын 2024 оны А/96 дугаар тушаалаар баталсан “Нийтийн албан тушаалтны ашиг сонирхлын зөрчлийн мэдэгдэл, тайлбарын маягт”-ын талаар дэлгэрэнгүй танилцуулж, мэдээллээ.

Хяналт шалгалтМэдээ мэдээлэлСургалт

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих