ИНДОНЕЗ: Пекалонган мужийн захирагчийг төрийн худалдан авах ажиллагаатай холбогдох хахуулийн хэрэгт сэжиглэн шалгаж байна
Фадиа Арафик 2026 оны 3 дугаар сарын 4-ний лхагва гарагт Жакарта дахь Авлигатай тэмцэх Комиссын (KPK) төв байранд ирсэн байдал. (B-Universe Photo / Joanito De Saojoao)
Индонезийн Авлигатай тэмцэх комиссоос Пекалонган мужийн захирагч Фадиа Арафикийг төрийн худалдан авах ажиллагаатай холбогдох авлигын хэрэгт сэжигтнээр татан шалгаж эхэлсэн талаар мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр “Пекалонган дүүргийн захирагч Фадиа Арафик нь төрийн худалдан авах ажиллагаатай холбондох гэрээнүүдийн хүрээнд 19 тэрбум рупи буюу ойролцоогоор 1.1 сая ам.долларын хахууль авсан гэх үндэслэлээр авлигын хэрэгт сэжигтнээр татагдан саатуулагдсан байна”.
Тэрээр төрийн худалдан авах ажиллагааны гэрээ байгуулах явцад компаниудад давуу байдал олгосны хариуд буцаан олголт хэлбэрээр авсан байж болзошгүй бөгөөд захирагчийн хамаарал бүхий компаниуд төрийн худалдан авах ажиллагааны гэрээ, тендерийн үйл ажиллагаанд оролцсон эсэхийг мөрдөн шалгаж байна.
Эх сурвалж: https://jakartaglobe.id/news/