3 сарын 11, 2026         49

Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 63 өргөдөл, гомдлыг хүлээн авав

iaac

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2026 оны 3 дугаар сарын 2-6-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 63 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.  

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 57.1 хувь нь гэмт хэргийн шинжтэй бөгөөд хүний нөөц, томилгоотой холбогдох өргөдөл, гомдол зонхилжээ. Өмнөх хугацааны үлдэгдэл болон шинээр нэмэгдсэн нийт 297 өргөдөл, гомдлын 240-ийг шийдвэрлэж, хариуг холбогдох этгээдэд хүргүүлсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаараар 112 дуудлага хүлээн авав.

Мэдээ мэдээлэл

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих