3 сарын 20, 2026         145

Авлигын эсрэг сургалтад 1641 хүнийг хамруулав

iaac

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2026 оны 3 дугаар сарын 9-13-ны өдрүүдэд авлигын эрсдэлийг бууруулах, шалтгаан нөхцөлийг арилгах чиглэлээр Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Сэлэнгэ аймгийн Засаг даргад хүргүүлсэн Зөвлөмжийн хэрэгжилт, Эрүүл мэндийн яамны төсөв санхүү, худалдан авах ажиллагаа, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн үйл ажиллагаа болон Говьсүмбэр, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Төв аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд хүргүүлсэн албан бичгийн биелэлтэд тус бүр дүн шинжилгээ хийв.  

Төрийн байгууллагын хүнд суртал, чирэгдэл, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн 14 гомдол, мэдээллийг хянан шалгаж, авлигын эсрэг сургалтад 1641 хүнийг хамруулсан байна.

Урьдчилан сэргийлэхСоён гэгээрүүлэхМэдээ мэдээлэлСургалт

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих