ХОНКОНГ: Авлигатай тэмцэх бие даасан хорооноос “Авлигын талаарх олон нийтийн ойлголт” судалгааг зохион байгуулна
Авлигатай тэмцэх бие даасан хороо (ICAC) “Авлигын талаарх олон нийтийн ойлголт” давтамжит судалгааг 2026 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс зохион байгуулахаар төлөвлөж байна.
Энэ оны 5 дугаар сар хүртэл үргэлжлэх судалгаанд 15-74 насны, ойролцоогоор 1500 иргэнээс санамсаргүй түүврийн аргаар сонгон ярилцлагад хамруулах юм. Судалгааг мэргэжлийн судалгааны байгууллага бие даан гүйцэтгэх ажээ. “Авлигын талаарх олон нийтийн ойлголт” давтамжит судалгаанд хамрагдах айл өрхүүдэд Авлигатай тэмцэх бие даасан хорооноос урьдчилан мэдэгдэх бөгөөд тусгайлан олгосон зөвшөөрлийн бичиг болон ажилтны үнэмлэхтэй зориулалтын дүрэмт хувцас өмссөн судлаачид зохион байгуулах юм байна. Нүүр тулсан нэг ярилцлага ойролцоогоор 10-15 минут үргэлжлэх юм.
Авлигатай тэмцэх бие даасан хорооны хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр, нийгмийн өөрчлөлтөд нийцүүлэн байгууллагын стратегийг тасралтгүй сайжруулж байх нь чухал гэдгийг онцолжээ. Судалгааны үр дүнг олон нийтийн шударга байдал болон авлигатай тэмцэх үйл ажиллагааны талаарх хамгийн сүүлийн үеийн ойлголт, хандлагыг тодорхойлох, улмаар шударга нийгмийг бэхжүүлэх бодлого, стратегийг оновчтой боловсруулахад ашиглах юм байна.
Эх сурвалж: www.thestandard.com.