ФРАНЦ: Авлигын хэрэгт холбогдсон Ерөнхийлөгч асан Николя Саркози давж заалдах шатны шүүх хуралд дахин оролцов
Францын ерөнхийлөгч асан Николя Саркози “2007 оны ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлыг Ливи улсын зүгээс хууль бусаар санхүүжүүлсэн” гэх хэрэгтэй холбогдуулан ял шийтгэгдсэн шүүхийн шийдвэрийг давж заалдахаар Парис хотод шүүхэд дахин дуудагдлаа. Энэ хэргийн улмаас тэрээр өнгөрсөн онд нийт 20 хоног хорих ял эдэлсэн юм. Парисын шүүхээс гаргасан “хуйвалдаанд оролцсон” гэх ялыг 71 настай Саркози эсэргүүцэн давж заалдаж байна.
Ливи улсын удирдагч асан Муаммар Каддафи-ийн засгийн газраас улс төр, дипломат дэмжлэгийн хариуд санхүүжилт авах зорилготой схемд оролцсон хэмээн буруутгаж, Саркозид 2025 оны есдүгээр сард таван жилийн хорих ял оноосон билээ. Энэ шийдвэр нь Франц улсын өнөөгийн түүхэнд ерөнхийлөгч асан хорих ял авсан анхны тохиолдол болсон юм.
Энэ оны зургаадугаар сарын 3-ны өдрийг хүртэл үргэлжлэхээр товлосон шүүх хуралдаанаар Саркози болон хамтран яллагдагч есөн хүний (үүнд гурван сайд асан багтсан) холбогдох бүх нотлох баримт, мэдүүлгийг дахин хянах юм.
Саркози 2005 онд Дотоод хэргийн сайдаар ажиллаж байхдаа Каддафитэй хэлэлцээр хийж, олон улсын тавцанд Ливийг дэмжсэний хариуд сонгуулийн санхүүжилт авахаар тохиролцсон гэх хэрэгт буруутгагдсан. Гэвч шүүгч нар ийм тохиролцоо бодитоор хийгдсэнийг нотлох баримт, мөн Ливиэс илгээгдсэн мөнгө Саркозигийн кампанит ажилд зарцуулагдсан гэх нотолгоо байхгүй гэж дүгнэсэн боловч ойрын зөвлөхүүдээ Ливийн талтай холбоо тогтоон санхүүжилт олох оролдлого хийхийг Саркози зөвшөөрсөн нь хуйвалдаанд тооцогдоно хэмээн үзсэн байна.
“Авлигатай тэмцэх нь зөвхөн ёс зүйн асуудал бус, хууль дээдлэх зарчмыг хамгаалж, үр нөлөөтэй ардчиллыг хадгалахад зайлшгүй шаардлагатай нөхцөл юм” хэмээн “Транспэрэнси Интернэшнл” байгууллага мэдэгдэлдээ онцолжээ.
|
|
Монгол Улс болон Франц Улсын 2022, 2023 оны авлигын хэрэг мөрдөн шалгах ажиллагааны тайлан |
||||||||
|
Он |
Улс |
Эрүүгийн хэрэг үүсгэсэн |
Мөрдөн шалгасан |
Шүүхэд шилжүүлсэн |
CPI |
Хүн ам |
Дундаж цалин |
ДНБ |
Нэг хүнд ноогдох ДНБ |
|
2022 |
Монгол |
1520 |
1413 |
262 |
33 оноо |
3.4 сая
|
1.8 сая төгрөг ($504) |
52.9 их наяд төгрөг (17.15 тэрбум доллар) |
18 сая төгрөг (5.2 мянган доллар) |
|
Франц |
2173 |
1025 |
476 |
72 оноо |
68 сая |
8.6 сая төгрөг ($2,400) |
96.3 их наяд төгрөг (2.79 их наяд доллар) |
146 сая төгрөг (42 мянган доллар) |
|
|
2023 |
Монгол |
1837 |
1670 |
325 |
33 оноо |
3.5 сая |
1.9 сая төгрөг ($532) |
60.1 их наяд төгрөг (17.4 тэрбум доллар) |
24 сая төгрөг (6.9 мянган доллар) |
|
Франц |
2432 |
1015 |
424 |
71 оноо |
68.1 сая |
8.8 сая төгрөг ($2,460) |
110.7 их наяд төгрөг (3.21 их наяд доллар) |
178 сая төгрөг (51 мянган доллар) |
|