3 сарын 25, 2026         9

 СЛОВЕНИ: Авлигын дуулиан сонгуулийн үйл ажиллагаанд саад учруулав 

image.png

Словени улсын Ерөнхий сайд Роберт Голоб болон Словенийн Ардчилсан намын дарга Янеж Янша

Словени улс гуравдугаар сарын 22-ны өдөр болох парламентын сонгуульд бэлтгэж байна. Санал асуулгын дүнгээр сонгуульд ялах магадлал өндөртэй нэр дэвшигч нь сөрөг хүчний Словенийн Ардчилсан намын дарга, гурван удаа Ерөнхий сайдаар ажиллаж байсан улстөрч Янеж Янша хэмээн “The Economist” сэтгүүл мэдээлжээ.

Словени улсын Ерөнхий сайд Роберт Голоб “Сонгуульд Израилаас нөлөөлөх оролдлого гаргасан гэх үндэслэлээр мөрдөн шалгалт эхлүүлнэ” гэдгээ мэдэгджээ. Ийм мэдэгдэл хийсэн нь Израилийн хөлсний тагнуулын “Black Cube” компани сонгогчдын саналд нөлөөлөх зорилгоор нууц ажиллагаа явуулсан байж болзошгүй гэх мэдээлэлтэй холбоотой юм.

Энэ хэрэг гуравдугаар сарын эхээр нийтэд ил болсон нууц бичлэгүүдтэй холбоотой. Бичлэгүүд нийтлэгдсэний дараа Янеж Яншагийн сонгуулийн үйл ажиллагаа эрчимжсэн юм. Уг бичлэгүүдэд Хууль зүйн сайд асан, нэр нөлөө бүхий хуульч, лоббич улс төрийн холбоо сүлбээ, нөлөөллийн арилжаа, нууц санхүүжилтийн талаар ярилцсан байв. Харин бичлэгт гарсан хүмүүс үүнийг үгүйсгэж, хуурамч ажлын ярилцлагаас хэсэгчлэн, зориудаар эвлүүлэн засварласан бичлэг гэж мэдэгджээ.

Энэ оны гуравдугаар сарын 16-ны өдөр Словенийн орон нутгийн “Младина” мэдээний сонинд Ерөнхий сайд Роберт Голоб “Израилын тагнуулын “Black Cube” компанийн ажилтнууд 2025 оны 12 дугаар сард Янеж Яншатай Словенийн Ардчилсан намын төв байранд уулзсан байж болзошгүй” гэж мэдээлсэн байна. Дээрх бичлэгүүдийн ард “Black Cube” компани байж магадгүй талаар дурдсан байна. Харин “Black Cube” компани энэ талаар ямар нэгэн тайлбар өгөхөөс татгалзжээ.

Эдгээр бичлэгүүд болон тэдгээрийг хэн бүтээсэн талаарх асуулт нь сонгуулийн үйл явцыг ихээхэн донсолгоод байна.

Эх сурвалж: https://telegrafi.com/en/amp/Spying-scandal-dominates-election-campaign-in-Slovenia-2676337402

Монгол Улс болон Словени Улсын 2022, 2023 оны авлигын хэрэг мөрдөн шалгах ажиллагааны тайлан

Он

Улс

Эрүүгийн хэрэг үүсгэсэн

Мөрдөн шалгасан

Шүүхэд шилжүүлсэн

CPI

Хүн ам

Дундаж цалин

ДНБ

Нэг хүнд ноогдох ДНБ

2022

Монгол

1520

1413

262

33 оноо

3.4 сая

1.8 сая төгрөг ($504)

52.9 их наяд төгрөг (17.15 тэрбум доллар)

18 сая төгрөг (5.2 мянган доллар)

Словени

133

102

15

56 оноо

2.11 сая

4.9 сая төгрөг ($1,400)

2.1 их наяд төгрөг (6265 тэрбум доллар)

115 сая төгрөг (32 мянган доллар)

2023

Монгол

1837

1670

325

33 оноо

3.5 сая

1.9 сая төгрөг ($532)

60.1 их наяд төгрөг (17.4 тэрбум доллар)

24 сая төгрөг

(6.9 мянган доллар)

Словени

128

115

18

56 оноо

2.12 сая

5.8 сая төгрөг ($1,500)

2.3 их наяд төгрөг (64.9 тэрбум доллар)

115 сая төгрөг (32 мянган доллар)

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих