3 сарын 31, 2026         118

“Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа” сургалтад 201 хүнийг хамруулав

iaac

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Политехник коллежийн багш, ажилтан, Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төвийн төслийн нэгжийн ажилтнууд, Цэргийн төв эмнэлгийн удирдлага, эмч, ахлах сувилагч нийт 201 хүнд “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа”, “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр танхимын сургалт хийв.

Сургалтыг Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар С.Янжинлхам хөтлөн явуулж, тухайн салбарын 2025 оны шударга байдлын үнэлгээний дүн, хуульд заасан 14 төрлийн хориглолт, хязгаарлалт, Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийн холбогдох хэсэг, авлигын шалтгаан, хор хөнөөл, төрийн байгууллагуудад гардаг нийтлэг зөрчил дутагдал, урьдчилан сэргийлэх арга замын талаар бодит кейс жишээн дээр тайлбарлан таниуллаа.

Сургалтад оролцогчдоос голчлон Авлигатай тэмцэх газарт ямар төрлийн гомдол, мэдээлэл хэрхэн гаргах, авлигын илрэх хэлбэрүүд, хандив, давхар ажил эрхлэхтэй холбоотой асуулт тавьж, харилцан ярилцав.

iaac

Урьдчилан сэргийлэхСоён гэгээрүүлэхМэдээ мэдээлэлСургалт

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих