4 сарын 06, 2026         34

БНХАУ: Авлигын эсрэг кампанит ажил үргэлжилж, санхүүгийн зохицуулагчдыг онилов

image.png 

Хятадын Үнэт цаасны зохицуулах хорооны дэд дарга асан Ван Жяньжүныг хахууль авсан, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр шүүхэд шилжүүлсэн талаар “Reuters” агентлаг мэдээлжээ.

Прокурорын байгууллагын мэдээлснээр, тэрээр албан тушаалаа ашиглан компаниуд болон хувь хүмүүст давуу байдал олгож, хариуд нь их хэмжээний мөнгө, эд хөрөнгө хүлээн авсан байна. Түүний үйлдлийг онц их хэмжээний хахууль гэж тодорхойлсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзжээ.

Хятадын Үнэт цаасны зохицуулах хорооны дэд даргаар 2021 оны аравдугаар сараас 2025 оны дөрөвдүгээр сар хүртэл ажиллаж байсан Ван Жяньжүн нь хөрөнгийн зах зээлийн хяналт, IPO буюу анхдагч хувьцаа гаргахтай холбоотой үйл ажиллагааг хариуцаж байсан.

Энэ хэрэг нь Хятад улс санхүүгийн салбар дахь авлигатай тэмцэх ажлыг эрчимжүүлж буйн нэг жишээ болж байна. Сүүлийн жилүүдэд үнэт цаас, банк, төрийн өмчит аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтнуудад холбогдох авлигын хэргийг мөрдөн шалгах ажил эрчимжсээр байна.

Эх сурвалж: https://www.reuters.com/world/china/former-vice-chair-chinas-securities-regulator-prosecuted-bribery-2026-03-31/

Монгол Улс, БНХАУ-ын Авлигатай тэмцэх байгууллагын 2025 онд авлигын гэмт хэргийг мөрдөн шалгасан байдал болон бусад үзүүлэлтийг харьцуулсан нэмэлт мэдээлэл

Улс

Эрүүгийн хэрэг үүсгэсэн

Мөрдөн шалгасан

Шүүхэд шилжүүлсэн

Нөхөн төлүүлсэн

CPI

Хүн ам

Дундаж цалин

ДНБ

Нэг хүнд ноогдох ДНБ

Монгол

Улс

1911

367 хэргийг шүүхэд шилжүүлсэн

163.1 тэрбум төгрөг нөхөн төлүүлсэн 84.6 тэрбум төгрөгийн хөрөнгө битүүмжилсэн

31 оноо (124-р байр)

3.5 сая

~2,5 сая төгрөг

~700 ам.доллар

~4,800 юань

~89,9 их наяд төгрөг

 ~28 тэрбум ам.доллар

~200 их наяд юань

~24,5 сая төгрөг

~6,500-7,500 ам.доллар

~50,4 мянган юань

БНХАУ

1,012,000

983,000 хүнд сахилга/захиргааны шийтгэл ногдуулсан, 181 муж/яамны түвшний албан тушаалтан шалгагдсан, 69 нь шийтгүүлсэн, 4,306 хэрэг прокурорт шилжүүлсэн

-

43 оноо (76-р байр)

1.405 тэрбум

~3.8-5,7 сая төгрөг

~8,000-12,000 юань

~1,100-1,650 ам.доллар

~70 их наяд төгрөг

~135 их наяд юань

~18 их наяд ам.доллар

~51-52 сая төгрөг

~100,000 юань

~13,800 ам.доллар

 

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих