Пакистан: Авлигатай тэмцэх бодлогын шинэчлэлийг эрчимжүүлж, хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээлттэй болгоно
Пакистан улсын Засгийн газар Олон улсын валютын сангаас өгсөн зөвлөмжийн хүрээнд авлигатай тэмцэх бодлогын шинэчлэлийг эрчимжүүлж, төрийн албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг 2026 оны 12 дугаар сар гэхэд олон нийтэд хүртээмжтэй болгох талаар мэдэгдсэн байна.
Энэ хүрээнд өндөр албан тушаалтнууд хөрөнгө, орлогын мэдүүлгээ цахим хэлбэрээр гаргах системийг нэвтрүүлэх бөгөөд банкууд тодорхой хяналттайгаар уг мэдээлэлд хандаж, ил тод байдлыг нэмэгдүүлэн авлигыг бууруулахад чиглэнэ гэж мэдэгдлээ. Мөн гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус эд хөрөнгө буцаах стратегийг олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар шинэчлэн боловсруулж, царцаасан, буцаан авсан, эх оронд нь шилжүүлсэн хөрөнгийг бүртгэх цахим мэдээллийн сан нэвтрүүлэхээр төлөвлөжээ.
Мөн авлигын өндөр эрсдэлтэй гэж тодорхойлогдсон төрийн 10 байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих талаар Холбооны орлогын албанаас мэдэгдсэн. Авлигатай тэмцэх бодлогын үйл ажиллагааны төлөвлөгөөг 2026 оны 10 дугаар сар гэхэд боловсруулан баталж, хэрэгжилтийн хагас жил тутмын тайланг Олон улсын валютын санд хүргүүлэхээр төлөвлөсөн байна.
Үндэсний хариуцлагын товчоонд бие даасан эрх олгож, авлигын эрсдэлийн үнэлгээ хийх, байгууллагын удирдлагын томилгооны үйл явцыг ил тод, мерит зарчимд тулгуурлан, сөрөг хүчний оролцоотойгоор зохион байгуулахаар төлөвлөжээ. Үүнээс гадна мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хүрээнд Санхүүгийн мөрдөн байцаах алба, Холбооны орлогын алба, Ерөнхий аудитор, Үнэт цаас, биржийн хороо зэрэг байгууллагын хамтарсан ажлын хэсэг байгуулж, мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлэхээ мэдэгдлээ.
Эх сурвалж: https://www.nation.
|
Монгол Улс болон Пакистан Улсын 2025 оны АТГ-ын тайлан |
||||||||||
|
Улс |
ӨГМ |
Эрүүгийн шинжтэй |
Шүүхэд шилжүүлсэн |
Нөхөн төлүүлсэн |
Авлигын төсөөллийн индекс |
Хүн ам |
ДНБ |
ДНБ |
Дундаж цалин |
|
|
Нэг хүнд ноогдох |
||||||||||
|
Монгол |
3034 |
1911 |
367 |
163 тэрбум төгрөг |
31 оноо / 124 |
3.5 сая |
60.1 их наяд төг |
24 сая төг |
2.3 сая төг |
|
|
Пакистан |
23411 |
367 |
302 |
79 их наяд төгрөг |
28 оноо / 136 |
259 сая |
1458 их наяд төгрөг |
6 сая төг |
1 сая төг |
|