ИСПАНИ: Авлигын дуулиан Педро Санчесын засгийн газрыг ганхуулах уу?
Ерөнхий сайд Педро Санчес гэргий Бегонья Гомесын хамт. Вилнюс хот
Испанийн Ерөнхий сайд Педро Санчес өөрийгөө дэвшилтэт үзэлтэй, олон улсад нөлөөтэй удирдагч хэмээн мэдэгдэж, Ираны дайны асуудлаар АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай ил тод сөргөлдөж байсан. Гэвч тэрээр эх орондоо авлигын томоохон дуулиануудтай нүүр тулгарч байна.
Ерөнхий сайд Педро Санчесын эхнэр Бегонья Гомес нөхрийнхөө албан тушаалын нөлөөг ашиглан эд хөрөнгө шамшигдуулсан хэргээр шүүхэд дуудагдаж, удирдаж байсан их сургуулийнхаа хувийн төслүүдэд санхүүжилт татсан гэж буруутгагдаж байна.
Үүнтэй зэрэгцэн Санчесын ойрын хүрээлэл задран унаж эхэлжээ. Өнгөрсөн оны зургаадугаар сард Санчесын ахлах зөвлөх асан Сантос Сердан авлигын хэрэгт сэжиглэгдэн урьдчилан хорих арга хэмжээ авахуулсан бол арваннэгдүгээр сард тээврийн сайд асан Хосе Луис Абалос болон түүний туслах Кольдо Гарсиа нар баривчлагдсан байна. Үүний улмаас сөрөг хүчний Ардын нам (Partido Popular)-аас Ерөнхий сайдыг яаралтай огцрохыг шаардаж байна.
“Транспэрэнси Интернэшнл” байгууллагын мэдээлснээр сүүлийн жилүүдэд Испанийн авлигын нөхцөл байдал мэдэгдэхүйц дордсон. Европын холбооны хамгийн сүүлийн үнэлгээгээр Испани 27 гишүүн орны доод хагаст бичигдэж байгаа нь тус улсын төрийн тогтолцооны доройтол хэр гүнзгий байгааг харуулж байна. Тус улс Итали, Польшоос арай дээр байгаа ч Унгар, Болгар зэрэг улсуудад ойртож буй нь түгшүүр төрүүлж байна.
Ингэснээр Санчес АНУ-тай сөргөлдөж чадсан ч Испани дахь улс төрийн тэмцэл нь түүний хамгийн том сорилт болоод байна.
Эх сурвалж: https://www.euronews.com/my-