Авлигын гэмт хэргийн хохирлыг нөхөн төлүүлэх асуудалд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, төрийн аудитын байгууллагыг нэхэмжлэгчээр тогтоох үндэслэл шалтгааныг судлах зөвлөх сонгон шалгаруулах зар

Авлигатай тэмцэх газар нь Авлигын гэмт хэргийн хохирлыг нөхөн төлүүлэх асуудалд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, төрийн аудитын байгууллагыг нэхэмжлэгчээр тогтоох үндэслэл, шалтгааныг судлах, холбогдох зохицуулалтыг боловсронгуй болгох санал, зөвлөмж боловсруулах ажлын зөвлөх сонгон шалгаруулах тул сонирхсон хувь хүн саналаа ирүүлэхийг урьж байна.
Саналыг доорх хаягаар (munkhireedui@iaac.mn) цахим шуудангийн хаягаар ирүүлж болно) 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 17:00 цагаас өмнө битүүмжлэн ирүүлнэ үү.
Хаяг:
Монгол Улс Авлигатай тэмцэх газрын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтэс,
5 дугаар хороолол, Сөүлийн гудамж 41, Улаанбаатар хот 14250
Холбоо барих утас: 70112402
ЭНД ДАРЖ АЖЛЫН ДААЛГАВАР, ТАВИГДАХ ШААРДЛАГАТАЙ ТАНИЛЦАНА УУ.