5 сарын 06, 2026         23

БНСУ: Давж заалдах шатны шүүхээс Ерөнхийлөгч асны эхнэрт 4 жилийн хорих ял оноов

image.png

 

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёл-ийн эхнэр Ким Гон Хи дөрөвдүгээр дүгээр сарын 29-ний өдөр давж заалдах шатны шүүхээс хувьцааны манипуляци болон хахууль авсан хэрэгт буруутай гэж үзэн 4 жилийн хорих ял оноосон байна.

Давж заалдах шатны шүүхээс Ким нь арилжаа багатай хувьцааны үнийг хэд хэдэн трейдертэй хамтран зохиомлоор өсгөж манипуляци хийх ажиллагаанд оролцсон гэж үзэн, анхан шатны шүүхээс цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгосон талаар мэдээлэв. Мөн Нэгдлийн сүмээс (Unification Church) гадаад дахь бизнесийн үйл ажиллагаанд нь улс төрийн дэмжлэг үзүүлэх зорилгоор “Chanel” брэндийн 2 цүнх болон “Graff” брэндийн хүзүүний зүүлтийг (нийт ойролцоогоор 80 сая вон буюу 192 сая төгрөг) хахууль болгон авсан нь тогтоогдсон гэжээ.

Шүүхийн бүрэлдэхүүн “Ким нь тэргүүн хатагтайн байр сууриа ашиглан эрх мэдлийн байдлаа урвуулан ашиглаж, хахууль авсан. Тэрээр төрийн ил тод байдлын талаарх иргэд, олон нийтийн итгэлийг алдагдуулж, үндэсний хэмжээнд олон нийтийн санал бодлыг хуваагдахад хүргэсэн” гэж мэдэгдсэн байна. Шүүхээс Кимд 70 сая воны торгууль (168,7 сая төгрөг) ногдуулж, “Graff” брэндийн зүүлтийг хураах шийдвэр гаргалаа.

Анхан шатны шүүхээс энэ оны нэгдүгээр сард Ерөнхийлөгч асан Юн Сок Ёл-ийн эхнэр Ким-ийг хахууль авсан хэрэгт буруутган 20 сарын хорих ял ногдуулахаар шийдвэрлэн бусад хэргүүд нь цагаатгагдаж байсан. Өнгөрсөн оны наймдугаар сараас хойш цагдан хоригдож байгаа Ким өөрт нь холбогдуулсан бүх хэргийг үгүйсгэж, өмгөөлөгчид нь Дээд шүүхэд хандахаа мэдэгдсэн юм.

 

2025 оны дөрөвдүгээр сард албан тушаалаасаа огцорсон Ерөнхийлөгч асан Юн Сок Ёл нь онц байдал тогтоож бослого зохион байгуулсан хэрэгт буруутгагдан, 2026 оны хоёрдугаар сард насан туршийн хорих ял сонссон.

Хахуульд авсан эд зүйлс

image.pngimage.png


 Эх сурвалж: https://news.az

Улс

ӨГМ / Авлига

ӨГМ / АСЗ

Сургалт

/10 жил/

Авлигын төсөөллийн индекс

Хүн ам

ДНБ

ДНБ

Дундаж цалин

 

Нэг хүнд ноогдох

 

Монгол

1847

1006

2255 сурагч, оюутан

31 оноо / 124

3.5 сая

28 тэрбум ам.доллар

7853 ам.доллар

2.3 сая төгрөг

 
 

Солонгос

6771

4561

38000 сурагч, оюутан

63 оноо / 31

51.6 сая

1.9 их наяд ам.доллар

37412 ам.доллар

9.6 сая төгрөг

 

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих