Авлигын эсрэг сургалтад 1146 албан тушаалтныг хамруулав

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2026 оны 4 дүгээр сарын 27-ноос 5 дугаар сарын 1-ний өдрүүдэд авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Улсын авто замын сангийн авлигын эрсдэлийн үнэлгээ хийх” удирдамжийн дагуу Зам тээврийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлагийн газар, Татварын ерөнхий газарт ажиллаж байна.
Түүнчлэн “Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо” ГҮТББ-тай хамтран “Барилгын салбарын бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд тулгарч буй хүндрэл бэрхшээл” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж, авлигаас ангид үйл ажиллагаа хэрэгжүүлэх чиглэлээр зөвлөмж гаргалаа.
Төрийн байгууллагын хүнд суртал, чирэгдэл, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн 14 гомдол, мэдээллийг хянан шалгаж, авлигын эсрэг сургалтад нийт 1146 албан тушаалтныг хамрууллаа.