ИЗРАИЛ: Ерөнхий сайд Нетаньяху авлигын хэргийн шүүх хуралд 87 дахь удаагаа оролцов
Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху авлигын хэрэгтэй холбоотойгоор лхагва гарагт Тель-Авив хотын Дүүргийн шүүхэд 87 дахь удаагийн сонсголд оролцлоо.
Нетаньяху нь “1000”, “2000”, “4000” гэж нэрлэгддэг хахууль авах, залилан мэхлэх, итгэл эвдсэн зэрэг авлигын томоохон хэрэгт буруутгагдаж байна. Уг хэргүүдийн яллах дүгнэлт 2019 оны арваннэгдүгээр сарын сүүлээр гарч, шүүх хурал 2020 онд эхэлсэн юм. Нетаньяху өөрийгөө гэм буруугүй гэж мэдэгдсээр байгаа. Израил улсын хуулиар зөвхөн яллагдагч гэм буруугаа хүлээн зөвшөөрсний дараа Ерөнхийлөгч уучлал үзүүлэх боломжтой.
“1000” дугаартай хэрэг нь Нетаньяху болон түүний гэр бүлийн гишүүд бизнес эрхлэгчдээс үнэтэй бэлэг сэлт авч, хариуд нь тодорхой ашиг сонирхлын туслалцаа үзүүлсэн гэх үйлдэл ажээ. “2000” дугаартай хэрэгт Нетаньяху өөрт ашигтай хэвлэл мэдээллийн сурталчилгаа хийлгэх талаар Израилийн “Yedioth Ahronoth” сонины эрхлэгч Арнон Мозэстой тохиролцсон гэж буруутгагдаж байна. “4000” дугаартай хэрэг нь Нетаньяху Израилийн “Walla” мэдээний сайтын эзэмшигч асан, харилцаа холбооны “Bezeq” компанийн албан тушаалтан Шаул Эловичид давуу байдал олгосны хариуд өөрт ашигтай мэдээллийн сурталчилгаа хийлгэсэн гэх хэргийг хамардаг.
Дотоодын авлигын шүүх хуралдаантай зэрэгцэн Нетаньяху Газын зурваст үйлдэгдсэн дайны гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт буруутгагдан 2024 оноос хойш Олон улсын эрүүгийн шүүхэд эрэн сурвалжлагдаж байна. 2023 оны аравдугаар сараас эхэлсэн дайны улмаас Газын зурваст 72,000 гаруй хүн, дийлэнх нь эмэгтэйчүүд, хүүхдүүдийн амь үрэгдсэн байна.
|
|
Монгол Улс болон Израилийн 2025 оны авлигын хэрэг мөрдөн шалгах ажиллагааны харьцуулсан үзүүлэлт |
||||||||
|
Он |
Улс |
Мөрдөн шалгасан |
Шүүхэд шилжүүлсэн |
Нөхөн төлүүлсэн |
CPI |
Хүн ам |
Дундаж цалин |
ДНБ |
Нэг хүнд ноогдох ДНБ |
|
2025 |
Монгол |
1544 |
367 |
163 тэрбум төгрөг |
31 оноо |
3.4 сая |
1.8 сая төгрөг (504 ам.доллар) |
89.9 их наяд төгрөг (25 тэрбум ам.доллар) |
18 сая төгрөг (5.2 мянган ам.доллар) |
|
Израил |
450-500 |
120-150 |
87-105 тэрбум төгрөг (25-30 сая ам.доллар) |
62 оноо |
10.18 сая |
11 сая төгрөг (3.300 ам.доллар) |
550 тэрбум ам.доллар |
190 сая төгрөг (54.5 мянган ам.доллар) |
|