5 сарын 22, 2026         138

Авлигатай тэмцэх газар 20 жилийн хугацаанд эрхлэн гаргасан шударга ёсны номуудыг багтаасан "Цахим номын сан"-г иргэдийн хүртээл болголоо

iaac

Авлигатай тэмцэх газраас Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран нийслэлийн төв талбайд зохион байгуулагдсан 49 дэх удаагийн “Үндэсний номын баяр”-ын үеэр иргэд, олон нийтэд чиглэсэн авлигын эсрэг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Тус арга хэмжээ нь иргэдийн авлигын эсрэг хууль тогтоомж, ашиг сонирхлын зөрчлийн талаарх эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, номоор дамжуулан нийгэмд шударга ёсны үнэт зүйлийг төлөвшүүлэн, урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг нэмэгдүүлэх зорилготой байсан бөгөөд арга хэмжээнд давхардсан тоогоор 50,000 орчим иргэн оролцсон.

Энэ удаагийн арга хэмжээний гол үр дүн нь Авлигатай тэмцэх газраас сүүлийн 20 жилийн хугацаанд эрхлэн гаргасан хүүхэд багачуудад зориулсан шударга ёсны агуулга бүхий ном, гарын авлагууд болон иргэдэд чиглэсэн хууль сурталчилгааны бүтээлүүдийг анх удаа нэгтгэн цахим хэлбэрт шилжүүлж, “Авлигын эсрэг цахим номын сан”-г бий болгосон явдал байв. Нийт 36 нэр төрлийн ном, гарын авлагын эхийг цахимжуулж, QR код үүсгэн иргэдэд цахим төхөөрөмж ашиглан шууд унших боломжийг бүрдүүлсэн бөгөөд уг цахим номын санг ашиглах зааварчилгаа, хуулийн мэдээлэл бүхий хэвлэмэл нугалбарыг олон нийтэд тарааж хүргэсэн байна.

Номын баярын үеэр “Номоор дамжуулж хүүхдийн шударга байдлыг бэхжүүлэх нь” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж, хүрэлцэн ирсэн хүүхэд багачуудын дунд танин мэдэхүйн асуулт хариултын “АХА” тэмцээнийг явууллаа. Арга хэмжээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор цахим орчинд цацсан “Номоор дамжуулж шударга нийгмийг бүтээе” сэдэвт богино хэмжээний видео бичлэгийг олон нийтийн сүлжээнд түгээж, иргэдийн дундах шударга ёсны үзэл санааг идэвхжүүлсэн үр дүнтэй ажил боллоо.

Үндэсний номын баяраар дамжуулан зохион байгуулсан тус арга хэмжээнүүд нь иргэдийн эрх зүйн ухамсарыг дээшлүүлэх, авлигыг үл тэвчих нийгмийн соёлыг төлөвшүүлэхэд бодит хувь нэмэр оруулж байгааг оролцогчид онцлон тэмдэглэсэн бөгөөд цаашид Авлигатай тэмцэх газраас иргэд, олон нийтэд чиглэсэн соён гэгээрүүлэх ажлыг орчин үеийн цахим техник технологийн шийдэлд тулгуурлан илүү хүртээмжтэй хэлбэрээр тасралтгүй зохион байгуулахаар ажиллаж байна.

iaac

iaac

iaac

iaac

iaac

iaac

iaac

Соён гэгээрүүлэхМэдээ мэдээлэл

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих