Insurance covers risk of fire absence
Jan 3, 2023
Previous Post

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2026 оны 6 дугаар сарын 2-5-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 73 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.
Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 37.0 хувь нь гэмт хэргийн шинжтэй байсан бөгөөд энэ удаад тендер, худалдан авах ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдол зонхилжээ. Өмнөх хугацааны үлдэгдэл болон шинээр нэмэгдсэн нийт 279 өргөдөл, гомдлын 62-ыг шийдвэрлэж, хариуг холбогдох этгээдэд хүргүүлсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаараар 79 дуудлага хүлээн авав.