6 сарын 12, 2026         23

Авлигын эсрэг сургалтад 451 албан тушаалтныг хамруулав

iaac

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2026 оны 6 дугаар сарын 2-5-ны өдрүүдэд авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Улсын авто замын санд авлигын эрсдэлийг үнэлгээ хийх” удирдамжийн дагуу Зам тээврийн яам болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлагийн газар, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газарт ажиллаж байна.

Төрийн байгууллагын хүнд суртал, чирэгдэл, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн 20 гомдол, мэдээллийг хянан шалгаж, авлигын эсрэг сургалтад нийт 451 албан тушаалтныг хамрууллаа.

Урьдчилан сэргийлэх

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих