6 сарын 23, 2026         67

Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 468 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав

iaac

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны 6 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 468 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 402 мэдүүлгийг хянан шийдвэрлэв. Одоогоор ажиллагаанд 66 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын холбогдох албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн 1 этгээд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдсон талаар мэдэгдэв.

Өнгөрсөн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 121 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 21 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв. Хяналт, шалгалтын ажиллагаа явуулахдаа хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй, хөрөнгө, орлогын мэдүүлгээ үнэн зөв мэдүүлээгүй зэрэг үйлдлийг шалгаж хуулийн хэрэгжилтийг хангуулах, хариуцлага тооцуулахаар албан бичиг хүргүүлэв.

Төлөвлөгөөт хяналт шалгалтаар 11 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав.

Хяналт шалгалт

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих