8 сарын 10, 2026         23

АНУ: Ерөнхийлөгч Д.Трампын цахим нийтлэлүүдийг бусдаас түрүүлж үзэх төлбөртэй үйлчилгээ нь ашиг сонирхлын зөрчлийн шинжтэй гэх шүүмжлэл дагуулжээ

iaac

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн эзэмшдэг Truth Social платформ дахь нийтлэлүүдээ бусдаас түрүүлж үзэх боломжийг төлбөртэйгөөр санал болгож эхэлсэн нь хувийн ашиг хүртэх зорилготой гэсэн шүүмжлэлд өртөөд байна.

Truth Social платформын толгой компани болох Trump Media and Technology Group өнгөрсөн бямба гарагт захиалгад суурилсан шинэ үйлчилгээгээ албан ёсоор танилцуулжээ. Сар бүр 100 мянган ам.доллар хүртэлх төлбөр төлснөөр арилжааны компаниуд болон бусад захиалагчид Трамп болон бусад нөлөө бүхий хэрэглэгчдийн нийтлэлүүдийг бодит цаг хугацаанд, бусдаас түрүүлж хүлээн авах боломжтой болсон байна.

Энэхүү үйлчилгээ нь зах зээлийн манипуляци (market manipulation) болон дотоод мэдээлэлд тулгуурласан арилжаа (insider trading) хийх боломжийг бүрдүүлж буйн тод жишээ юм. Учир нь Трамп өмнө нь Truth Social платформын цахим хуудсаараа тарифын бодлого, Ирантай холбоотой асуудал зэрэг санхүүгийн зах зээлд хүчтэй нөлөөлөх шийдвэрүүдээ олон нийтэд анхлан зарлаж байсан.

Тус платформын хамгийн нөлөө бүхий хэрэглэгч нь Дональд Трамп бөгөөд тэрээр мөн олон нийтэд хувьцаагаа арилжаалдаг Trump Media and Technology Group-ийн хамгийн том хувьцаа эзэмшигч учраас энэхүү үйлчилгээнээс хувийн ашиг хүртэх боломжтой гэж үзэж байна.

Түүний Ирантай холбоотой нийтлэлүүд хөрөнгө оруулагчдын анхаарлыг онцгой татсаар байна. Учир нь газрын тосны үнэ өсөх нь инфляцыг өндөр түвшинд байлгаж, улмаар АНУ-ын Холбооны нөөцийн сан (Federal Reserve) бодлогын хүүгээ нэмэгдүүлэхэд хүргэж болзошгүй гэсэн болгоомжлол зах зээлд байсаар байгаа юм.

Эх сурвалж: https://www.theguardian.com/us-news/2026/aug/01/trump-truth-social-early-access

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих