8 сарын 11, 2026         21

УКРАИН: АНУ-д суугаа Элчин сайдад 130 мянган ам.долларын барьцаа тогтоожээ

 

Ukrainian court sets $130,000 bail for ex-ambassador to US

Украины Авлигатай тэмцэх дээд шүүх 2026 оны 8 дугаар сарын 6-ны өдөр АНУ-д суугаа Элчин сайд Ольга Стефанишинад авлигын хэрэгт холбогдуулан 6 сая гривен (ойролцоогоор 467 сая төгрөг)-ийн барьцаа тогтоолоо. Түүнийг 13.9 сая гривен (1.1 тэрбум төгрөг)-ийн хэмжээгээр хууль бусаар хөрөнгөжсөн, мөн хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ хөрөнгө нуун дарагдуулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байна.

Украины Авлигатай тэмцэх үндэсний товчооны (NABU) мэдээлснээр Стефанишина өөрийн найзын нэр дээр бүртгэлтэй, нийт 11 сая гривен (900 сая төгрөг)-ийн үнэлгээтэй хоёр орон сууцыг хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ бүртгүүлээгүй байна. Эдгээр орон сууцны засварын ажилд зарцуулсан бэлэн мөнгө, эхийнхээ эмчилгээний зардал, онгоцны тийзийн төлбөр, өөр нэг орон сууцны түрээсийн төлбөрийг мөн мэдүүлээгүй гэж прокурорын байгууллагаас мэдэгдэв.

Авлигатай тэмцэх үндэсний товчооны мэдээлснээр 2024-2025 онд тэрээр албан ёсоор 3.7 сая гривен (298 сая төгрөг)-ийн орлого олсон бол уг хугацаанд зөвхөн банкны данснаасаа 4.2 сая гривен (337 сая төгрөг)-ийн зарлага гаргасан байна.

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский 2026 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Стефанишинаг албан тушаалаас нь чөлөөлжээ.

Тэрээр 2025 онд Элчин сайдаар томилогдохоосоо өмнө 2020–2025 онд Европын интеграцийн асуудал эрхэлсэн Шадар сайд, 2024–2025 онд Хууль зүйн сайдаар тус тус ажиллаж байв. Мөн Стефанишина 2019 онд “хөрөнгө завших” гэмт хэрэгт яллагдагчаар татагдаж байжээ.

Эх сурвалж: https://kyivindependent.com/ukraines-former-ambassador-to-us-charged/

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих