8 сарын 12, 2026         62

Авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаараар 62 дуудлага хүлээн авав

iaac

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2026 оны 8 дугаар сарын 3-7-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 41 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 46.3 хувь нь гэмт хэргийн шинжтэй байсан бөгөөд энэ удаад газар олголт, худалдан авах ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдол зонхилжээ. Өмнөх хугацааны үлдэгдэл болон шинээр нэмэгдсэн нийт 174 өргөдөл, гомдлын 29-ийг шийдвэрлэж, хариуг холбогдох этгээдэд хүргүүлсэн байна. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаараар 62 дуудлага хүлээн авав.

Тус албанаас эрүүл мэнд, боловсролын салбар дахь авлигын эрсдэлийг үнэлэх аргачлалыг боловсруулж, үнэлгээ хийхийн зэрэгцээ ирээдүйд тулгарч болзошгүй авлигын эрсдэл бүхий нөхцөл байдлыг тодорхойлохоор ажиллаж байна.

Мэдээ мэдээлэлСудалгаа

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих