10 сарын 14, 2026         154

Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 168 гомдол, мэдээллийг хянан шалгав

iaac

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны 10 дугаар сарын 5-9-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 473 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 427 мэдүүлгийг хянан шийдвэрлэв. Одоогоор ажиллагаанд 46 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Биеийн тамир, спортын улсын хороо, “Эрдэнэс тавантолгой” ХК, Улаанбаатар зам засвар арчлалтын газар зэрэг байгууллагын холбогдох албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн зарим этгээдийн хувьд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдсон талаар хариу мэдэгдэв.

Өнгөрсөн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 168 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 45 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Эдгээрээс 17 гомдол, мэдээлэлд дурдагдсан үйлдэлд холбогдох зөрчлийг тогтоож, хуульд заасан хариуцлага тооцуулахаар шилжүүлэв. Гомдол, мэдээллийг хянан шалгах явцад Боловсролын ерөнхий газрын удирдах албан тушаалтан Т, Хөвсгөл аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан М, “Өнөр” сургуулийн удирдах албан тушаалтан Т, Дорноговь аймгийн “АЗЗА” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б, Ховд аймгийн Дарви сумын удирдах албан тушаалтан М нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 22.1, 22.11 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй болохыг тогтоон харьяаллын дагуу шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст шилжүүллээ.

Төлөвлөгөөт хяналтаар 46 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав.

Хяналт шалгалтХАСХОМХАСУММэдээ мэдээлэл

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих