10 сарын 23, 2026         104

Уул уурхайн салбарын төлөөлөлд авлигын эсрэг сургалт зохион байгуулав

iaac

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс 2026 онд уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшил болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах хүрээнд Монголын уул уурхайн үндэсний ассоциацитай хамтран ажиллаж байна.

Энэ хүрээнд "Дарханы Төмөрлөгийн үйлдвэр" ХХК болон Дархан-Уул аймагт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн эрх бүхий албан тушаалтнуудад зориулан “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг 2026 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулав.

Сургалтад “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн холбогдох хэлтэс, нэгжийн удирдлага, инженерүүд, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын албан тушаалтнууд болон тус аймагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн салбарын аж ахуйн нэгжийн төлөөллийг хамрууллаа.

iaac

Урьдчилан сэргийлэхСоён гэгээрүүлэхМэдээ мэдээлэл

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих