10 сарын 26, 2026         145

Дөрвөн байгууллагын 91 албан хаагчийг авлигаас урьдчилан сэргийлэх сургалтад хамруулав

iaac

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын албан хаагчдад авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, ойлголт олгох сургалтыг “Олон нийтийн төв”-д зохион байгууллаа. Сургалтад “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК, “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ, “МоЭнКо” ХХК-ийн удирдах албан тушаалтан, ажилтнууд, Гаалийн ерөнхий газрын харьяа байгууллагуудын улсын ахлах байцаагч, улсын байцаагч нийт 91 хүн хамрагдав.

Эдгээр байгууллага нь нийслэлийн хөгжлийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэрлэгээ, тохижилт, хог хаягдлын менежментийг зохион байгуулах, нүүрс олборлох, баяжуулах, тээвэрлэх, экспортлох, түүнчлэн гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалт хийх, татвар, хураамж ногдуулах, барагдуулах, хууль тогтоомжийн зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг онцлогтой.

Сургалтыг “Авлигын мөн чанар, шалтгаан, хор хөнөөл”, “Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдвийн хүрээнд оролцогчдын авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, албан хаагчдын ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх, байгууллагын үйл ажиллагаанд учирч болзошгүй эрсдэлийг бууруулах зорилгоор Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар С.Янжинлхам удирдан явуулав.

Сургалтаар авлигын шалтгаан, хор уршиг, хууль тогтоомжийн хориглолт, хязгаарлалт, нийтлэг зөрчил, дутагдлыг бодит жишээнд тулгуурлан тайлбарлаж, ашиг сонирхлын зөрчлийг таньж мэдэх, мэдэгдэл, тайлбар гаргах үүргээ хэрэгжүүлэх, хууль зөрчихөөс урьдчилан сэргийлэх арга замын талаар оролцогчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн мэдээлэл өгч, санал солилцов.

Сургалтын дараах санал асуулгад 78 албан хаагч оролцсоноос 94.9 хувь буюу 74 нь өмнө нь авлигын эсрэг сургалтад хамрагдаж байгаагүй гэж хариулсан бол нийт оролцогчид сургалтаар шинэ мэдээллийг ойлгомжтой, хүртээмжтэй хэлбэрээр авсан гэж үнэлжээ.

iaac

iaac

iaac

iaac

iaac

Урьдчилан сэргийлэхСоён гэгээрүүлэхМэдээ мэдээлэл

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих