11 сарын 09, 2026         164

Мэргэшсэн нягтлан бодогчдыг авлигын эсрэг сургалтад хамруулав

iaac

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, мэргэжлийн үйл ажиллагаанд шударга, хариуцлагатай байдлыг төлөвшүүлэх зорилгоор Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институттэй хамтран 103 нягтлан бодогчийг хамруулсан танхимын сургалтыг хоёр удаа зохион байгууллаа.

Сургалтад мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох болон эрх сунгах шалгалтад хамрагдаж буй нягтлан бодогчид оролцсон бөгөөд төсөв, хөрөнгө оруулалтын хөрөнгийг захиран зарцуулах үйл ажиллагаанд үүсэж болзошгүй авлига, ашиг сонирхлын зөрчлийн эрсдэл, түүнээс урьдчилан сэргийлэх арга замын талаар мэдээлэл өгөв. Сургалтын хүрээнд авлигын хэлбэрүүд, ашиг сонирхлын зөрчил үүсэх нийтлэг нөхцөл, шалтгаан, хууль тогтоомжид заасан хориглолт, хязгаарлалт, ашиг сонирхлын зөрчил үүссэн болон үүсэж болзошгүй нөхцөлд мэдэгдэл, тайлбар гаргахтай холбоотой зохицуулалтыг санхүүгийн мэргэжлийн үйл ажиллагаанд тулгарч болох бодит жишээ, кейст тулгуурлан тайлбарлаж, оролцогчдод авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль эрх зүйн мэдлэг, мэдээлэл хүргэлээ. Энэхүү сургалт нь нягтлан бодогчдын авлига, ашиг сонирхлын зөрчлийг таньж мэдэх, түүнээс урьдчилан сэргийлэх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн юм.

iaac

iaac

iaac

iaac

iaac

 

Урьдчилан сэргийлэхСоён гэгээрүүлэхМэдээ мэдээлэл

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих