Insurance covers risk of fire absence
Jan 3, 2023
Previous Post

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллага, хувийн хэвшил, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдад зориулсан авлигын эсрэг сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна.
Энэ удаагийн сургалтад төрөөс ашигт малтмал, газрын тосны бодлогыг хэрэгжүүлэгч эрх бүхий байгууллага болох Ашигт малтмал, газрын тосны газрын албан хаагчдыг “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь”, “Авлигын гэмт хэрэг” зэрэг сэдвээр сургалтад хамрууллаа.
