11 сарын 23, 2026         105

“Гаалийн хяналтын бүсийн журам”-ыг хянав

iaac

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2026 оны 11 дүгээр сарын 16-20-ны өдрүүдэд авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Боловсролын яам, Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар, Байгаль орчин, уур амьсгалын сан, Гамшгаас хамгаалах үндэсний алба зэрэг байгууллагуудад тусгай удирдамжийн дагуу ажиллалаа.

“Гаалийн хяналтын бүсийн журам”-ыг хянаж, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгогдсон зээлийн эргэн төлөлт, зээлийн гэрээний хэрэгжилтэд дүн шинжилгээ хийв.

Өнгөрсөн долоо хоногт төрийн байгууллагын хүнд суртал, чирэгдэл, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн 24 гомдол, мэдээллийг хянан шалгаж, авлигын эсрэг сургалтад 303 хүнийг хамруулсан байна.

Урьдчилан сэргийлэхСоён гэгээрүүлэхМэдээ мэдээлэл

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих