11 сарын 27, 2026         67

Орон нутгийн төсвөөс 328,4 сая төгрөгийг хууль бусаар олгож бусдад давуу байдал бий болгосон эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв

iaac

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 11 дүгээр сарын 16-22-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 108 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 29 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 73 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 1032 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 14 хэргийг шүүхэд шилжүүлэх, 8 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 3 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 1006 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 3 мэдэгдэл бичиж, холбогдох байгууллагад хүргүүлэв.

Нэр бүхий иргэд нь үл хөдлөх хөрөнгийн зориулалтыг өөрчлөх, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулан авах зорилгоор нийтийн албан тушаалтанд бусдаар дамжуулан удаа дараагийн үйлдлээр хахууль өгсөн гэх, нийтийн албан тушаалтан нь аж ахуй нэгжтэй гэрээ байгуулж улмаар гүйцэтгэгч аж ахуй нэгжээс гэрээний мөнгийг нэр бүхий иргэдийн арилжааны банкны дансыг ашиглан хэрэглээний зээл болон хүүхдийн сургалтын төлбөрөө төлүүлэх зэргээр хувийн хэрэгцээндээ зарцуулсан гэх, нийтийн албан тушаалтан нь барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн аж ахуй нэгжид мэргэжлийн болон хөндлөнгийн байгууллагаар магадлал, дүгнэлт гаргуулалгүй гүйцэтгэгч аж ахуй нэгжийн саналаар орон нутгийн төсвөөс нийт 328,4 сая төгрөгийн төсвийг олгож бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх зэрэг хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв.

Мөрдөн шалгах

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих