11 сарын 27, 2026         80

Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал ТӨХХК-ийн албан хаагчдыг авлигын эсрэг сургалтад хамрууллаа

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс төрийн байгууллагын албан хаагчдад авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор сургалтыг шат дараатай зохион байгуулж байна.

Энэхүү ажлын хүрээнд “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн албан хаагчдад 2026 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр “Авлигын ойлголт, шалтгаан нөхцөл, хор хөнөөл” гэсэн сэдвээр сургалтад хамруулав. Сургалтаар авлигын хор хөнөөл, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийн зохицуулалт, хэрэгжилтийн талаар бодит жишээн дээр тулгуурлан ярилцлаа.

iaac

iaac

Урьдчилан сэргийлэх

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих