11 сарын 27, 2026         69

Хүний нөөц, томилгоотой холбоотой гомдол, мэдээлэл давамгайлав

iaac

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2026 оны 11 дүгээр сарын 16-20-ний өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 79 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 50.6 хувь нь гэмт хэргийн шинжтэй байсан бөгөөд энэ удаад хүний нөөц, томилгоотой холбоотой өргөдөл, гомдол зонхилжээ. Өмнөх хугацааны үлдэгдэл болон шинээр нэмэгдсэн нийт 203 өргөдөл, гомдлын 79-ийг шийдвэрлэж, хариуг холбогдох этгээдэд хүргүүлсэн байна. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаараар 84 дуудлага хүлээн авав.

Тус албанаас “Ирээдүйд тулгарч болзошгүй авлигын эрсдэл бүхий нөхцөл байдлыг тодорхойлох, үнэлэх аргачлал”-ыг боловсруулах, хүүхдийн шударга байдалд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсэд дүн шинжилгээ хийх, гамшгаас хамгаалах болон онц байдлын үед тусгай үүрэг гүйцэтгэх байгууллагын авлигын эрсдэлийг тодорхойлох, тусгай сангуудын үйл ажиллагаанд авлигын эрсдэлийн үнэлгээ хийх зэрэг ажлуудыг гүйцэтгэж байна.

Судалгаа

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих