Нийтийн албан тушаалтан тухайн албан үүргийг гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсэж болзошгүй нөхцөлд албан үүрэг гүйцэтгэхээс татгалзаж мэдэгдэл, ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдалд энэ тухай тайлбарыг Мэдүүлгийн бүрдүүлэлтийн цахим системээр дамжуулан гаргаж, баталгаажуулна.
Мэдэгдэл, тайлбарыг томилох эрх бүхий албан тушаалтан тухайн албан үүргийг өөр албан тушаалтнаар гүйцэтгүүлэх эсэх шийдвэрийг даруй гаргаж, баталгаажуулах ба шийдвэрийг нийтийн албан тушаалтанд мэдэгдэж, маягтыг ЭБАТ-д хүлээлгэн өгч, цахим системд бүртгүүлнэ.

Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдлийг ямар тохиолдолд гаргах вэ?
“Нийтийн албан тушаалтны ашиг сонирхлын зөрчлийн мэдэгдэл, тайлбарын маягт” -ыг ЭНД дарж үзнэ үү.