Авлигатай тэмцэх газар нь авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, энэ хуульд заасан этгээдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага мөн.
Авлигатай тэмцэх газар нь Авлигын эсрэг хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх хүрээнд дараах хэлтэс, албадаас бүрдэнэ. Үүнд:
НИЙТИЙН АЛБАНД ТОМИЛОГДОХООР НЭР ДЭВШСЭН ЭТГЭЭДИЙН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫН УРЬДЧИЛСАН МЭДҮҮЛЭГ (ХАСУМ)
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг (ХАСУМ)-ийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлж хянуулна.
Авлигатай тэмцэх газар нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн ХАСУМ-ийг ажлын 10 өдөрт багтаан хянан үзээд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэнэ.
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд нь ХАСУМ-ээ тухайн нэр дэвшсэн байгууллагын ЭБАТ-аар дамжуулан Мэдүүлгийн бүрдүүлэлтийн цахим систем https://meduuleg.iaac.mn/ -д эрх үүсгэн үнэн зөв мэдүүлдэг.
ХАСУМ-ийн тоон мэдээ, оноор:
|
№ |
Үзүүлэлт |
2022 он |
2023 он |
2024 он |
2025 он |
|
|
1. |
Нийт хянан шийдвэрлэсэн ХАСУМ, бүгд |
14695 |
16331 |
16512 |
19287 |
|
|
2. |
Үүнээс |
АСЗ үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй |
13616 |
15357 |
14604 |
17366 |
|
АСЗ үүсэх нөхцөл байдлыг тогтоож анхааруулсан |
918 |
725 |
1265 |
1426 |
||
|
Илт АСЗ үүсэх нөхцөл байдал бий болсон |
37 |
22 |
48 |
85 |
||
|
Хууль, журамд заасан үндэслэлээр буцаасан |
124 |
237 |
595 |
410 |
||

ХАРИУЦЛАГА:
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд 2023 оны 7 дугаар сарын 7-ны өдөр орсон өөрчлөлтөөр нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулаагүй томилсон тохиолдолд мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.2-т заасан хариуцлага тооцуулах зохицуулалт бий болсон.
Мөн хуулийн 29.2.3-т "29.2.2-т заасан хариуцлага хүлээлгэх зөрчлийг удаа дараа гаргасан бол албан тушаалыг нь бууруулах" хариуцлага хүлээлгэдэг.
Дээрх зохицуулалтын дагуу хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянуулаагүй томилсон 2023 онд 16, 2024 онд 29, 2025 онд 37 албан тушаалтанд хуульд заасан хариуцлага тооцуулсан байна.