АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ЧИГ ҮҮРЭГ

Авлигатай тэмцэх газар нь авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, энэ хуульд заасан этгээдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага мөн.

Авлигатай тэмцэх газар нь Авлигын эсрэг хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх хүрээнд дараах хэлтэс, албадаас бүрдэнэ. Үүнд:

ХАСХОМ-ийн хяналт шалгалт

ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫН МЭДҮҮЛЭГ БОЛОН ХӨРӨНГӨ, ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ-(ХАСХОМ)

Албан тушаалтан ХАСХОМ-ээ тухайн албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн алба хааж байгаа хугацаандаа жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор, мөн хөрөнгө, орлого нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу түүнээс дээш хэмжээгээр өөрчлөгдсөн бол түүнийг тухай бүр 30 хоногийн дотор гаргаж хуульд заасан байгууллага, албан тушаалтанд өгөх үүрэгтэй.

iaac

ХАСХОМ ШАЛГАХ ҮНДЭСЛЭЛ:

  • Мэдүүлгээ хожимдуулсан
  • Мэдүүлгээ хуулийн хугацаанд гаргаагүй
  • Төлөвлөгөөт хяналт шалгалт
  • Өргөдөл, гомдол, мэдээлэл
  • Эх үүсвэрийг заагаагүй, түүнийг хэрхэн олсон талаар хангалттай тайлбарлаагүй

ХАРИУЦЛАГА:

iaac

ХАСХОМ-ийн хяналт шалгалтын шийдвэрлэсэн байдал:

 

№

Үзүүлэлт

2022 он

2023 он

2024 он

2025 он

1.

Нийт хянан шийдвэрлэсэн ХАСУМ, бүгд

14695

16331

16512

19287

2.

Үүнээс

АСЗ үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй

13616

15357

14604

17366

АСЗ үүсэх нөхцөл байдлыг тогтоож анхааруулсан

918

725

1265

1426

Илт АСЗ үүсэх нөхцөл байдал бий болсон

37

22

48

85

Хууль, журамд заасан үндэслэлээр буцаасан

124

237

595

410


Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих