5 сарын 12, 2008         27

Авлигатай тэмцэх газрын албан хаагчид Хэнтий аймагт ажиллаж байна /2008.05.12/

Авлигын эсрэг хуулийг сурталчлан таниулах ажлын хүрээнд Авлигатай тэмцэх газрын албан хаагчид Хэнтий аймагт албан томилолтоор ажиллаж байна.

Тэд тус аймгийн зарим төрийн байгууллагын үйлчилгээний хүнд суртал, чирэгдэл, ажилтнуудын зан харилцааны талаар иргэдтэй уулзалт зохион байгуулж, төрийн байгууллагуудын дүрэм, журамтай танилцахын зэрэгцээ Өндөрхаан хотод үйл ажиллагаагаа явуулж буй төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах чиглэлээр ярилцах юм. Түүнчлэн “Үдийн цай” хөтөлбөрийн сонгон шалгаруулалт, хэрэгжилттэй танилцахаар төлөвлөжээ.

Мэдээ мэдээлэл

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих