1 сарын 16, 2025         18

“Авлигатай тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн хүрээнд боловсруулсан хуулийн төсөл, холбогдох судалгааны эмхэтгэл

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Авлигын гэмт хэргийг шийдвэрлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгохоор заасан Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол, шийдвэр, холбогдох судалгааны үр дүнг үндэслэж боловсрууллаа. Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Авлигатай тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Авлигын гэмт хэргийн шийдвэрлэлтийн дүн шинжилгээг хийж гүйцэтгэсэн Азийн сангийн судалгааны багаас практик хэрэглээнд гарч байгаа зөрчлийг арилгах, Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн заалтад нийцүүлэх чиглэлээр Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тодорхой зөвлөмжүүд өгснийг судалж хуулийн төсөлд тусгалаа.


Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих