12 сарын 16, 2014         20

Авлигын эсрэг Конвенцийн хэрэгжилтийн асуудлаар хэлэлцэв

Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцийн II, Y бүлгийн хэрэгжилтийн үнэлгээнд тулгуурлан судлаачдын багийн өгсөн зөвлөмжийг хэрхэн хэрэгжүүлэх, 2015 оны өөрийн үнэлгээг хийхэд анхаарах асуудлуудын талаар төрийн болон төрийн бус 18 байгууллагын төлөөллийг хамруулсан уулзалтыг Авлигатай тэмцэх газар НҮБ-ын “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслийн дэмжлэгтэйгээр зохион байгууллаа.

Уулзалтад оролцсон “Эм Ди Эс энд Ассошейтс” хуулийн нөхөрлөлийн гишүүн Д.Дүгэржав Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн II бүлгийн хэрэгжилтийн нөхцөл байдлын судалгаа,, “Баянзүрх консалтинг” хуулийн фирмийн мэргэжилтэн Э.Оюунбилэг Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн Y бүлгийн хэрэгжилтийн нөхцөл байдлын судалгааг тус тус танилцуулж, цаашид анхаарах асуудлаар хэлэлцүүлэв. Түүнчлэн Авлигатай тэмцэх газраас Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын “Зүүн Европ, төв Азийн авлигын эсрэг сүлжээ” байгууллагаас гаргасан “Авлигатай тэмцэх Станбулын төлөвлөгөөний хэрэгжилтийн Монгол Улсын үнэлгээний тайлан”-г мэдээллээ. 

Мэдээ мэдээлэл

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих