АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ЧИГ ҮҮРЭГ

Авлигатай тэмцэх газар нь авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, энэ хуульд заасан этгээдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага мөн.

Авлигатай тэмцэх газар нь Авлигын эсрэг хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх хүрээнд дараах хэлтэс, албадаас бүрдэнэ. Үүнд:

Өргөдөл, гомдол, мэдээлэл

iaac

“АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАРТ ИРГЭД, БАЙГУУЛЛАГААС ГАРГАСАН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАХ, БҮРТГЭХ, ШИЛЖҮҮЛЭХ, ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ”

/Авлигатай тэмцэх газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/70 дугаар тушаалын гуравдугаар хавсралт/

1

2.10.1

Мөрдөн шалгах хэлтэс

Гэмт хэргийн шинжтэй талаарх гомдол, мэдээлэл:

УЕП-ын 2024 оны А/73 тушаалаар хэргийг шалгах харьяаллыг шинэчилж тогтоож өгсөн. Үүнд:

  1. Нийслэлд үйлдэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар харьяалуулсан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, эрүүгийн хэрэг
  2. Аймагт үйлдэгдсэн улс төрд нөлөө бүхий этгээд шүүгч, прокурор; Цагдаа болон Тагнуулын байгууллагын удирдах албан тушаалтан, Засгийн газраас томилогддог төрийн болон холимог, нийтийн өмчит хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан, гадаад улсын төрийн болон олон улсын байгууллагын албан тушаалтнуудад холбогдох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар харьяалуулсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, эрүүгийн хэрэг;
  3. Авлигын гэмт хэргийг мөрдөн шалгах явцад илрүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаах” гэмт хэрэг
  4. Цагдаагийн байгууллагын алба хаагчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.9 дүгээр зүйлд заасан “Хууль бусаар баривчлах, саатуулах", 13.12 дугаар зүйлд заасан “Хууль бусаар мөрдөж мөшгөх", 21.9 дүгээр зүйлд заасан “Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах” гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хэрэг
  5. Цагдаа, Тагнуулын байгууллагын алба хаагчийн үйлдсэн эрүү шүүлт тулгах гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл. эрүүгийн хэрэг
  6. Улсын ерөнхий прокурорын газраас харьяалал тогтоосон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, эрүүгийн хэрэг
2

2.10.2 

Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс

  • АТГ-т шалгагдаж байгаа хэрэг, гомдлын хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гомдлыг МШХ-рүү хүсэлтээр оруулах
  • Бичгээр, шуудангаар ирүүлсэн харьяаллын бус гомдол, хэргийн талаарх мэдээллийг МШХ-рүү оруулж харьяаллын дагуу зохих газарт хүргүүлэх
  • Шийдвэрлэгдсэн гомдол, хэргийн талаарх гомдлыг авахгүй буцаах, хяналт тавьж байгаа прокурор, түүний дээд шатны прокурорт гомдол гаргах талаар зөвлөгөө өгөх
  НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ

 

 

 

ГУРАВДУГААР БҮЛЭГ:

АЛБАН ТУШААЛТАНД ТАВИГДАХ ХОРИГЛОЛТ, ХЯЗГААРЛАЛТ

 

  • Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг,
  • нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг,
  • Ашиг сонирхлын зөрчлийн талаар гаргасан мэдэгдэл, тайлбар, мэдээлэл:
  1. Албаны мэдээллийг ашиглахтай холбогдсон хориглолт
  2. Оффшор бүсэд банкны данс эзэмших, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хуулийн этгээд байгуулахтай холбогдсон хориглолт
  3. Албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдсон хориглолт, хязгаарлалт /Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно/
  4. Шийдвэр гаргахад нөлөөлөхийг хориглох
  5. Сурталчилгаатай холбогдсон хязгаарлалт
  6. Төлөөлөлтэй холбогдсон хязгаарлалт
  7. Төлбөр авахтай холбогдсон хязгаарлалт
  8. Бэлэг авахтай холбогдсон хязгаарлалт
  9. Хандив авахтай холбогдсон хязгаарлалт
  10. Давхар ажил эрхлэхтэй холбогдсон хязгаарлалт
  11. Давхар ажил эрхлэхтэй холбогдсон хязгаарлалтыг хэрэгжүүлэх журам
  12. Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон хориглолт
  13. Улс төрд нөлөө бүхий зарим этгээдэд тавих хориглолт, хязгаарлалт
  14. Албан тушаалаас чөлөөлөгдсөний дараах хязгаарлалт
 

АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬ

 

7 ДУГААР ЗҮЙЛ.

ХОРИГЛОХ ЗҮЙЛ:

Албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл:

  1. Албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх;
  2. Бусдад шан харамж өгөх, өгөхөөр амлах, зуучлах;
  3. Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах;
  4. Төсвийн болон хандив, тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах;
  5. Албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах;
  6. Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх;
  7. Албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх;
  8. Үндэслэлгүйгээр хөрөнгөжих.

3

2.10.3 

Гүйцэтгэх Ажлын хэлтэс

  • Авлигын гэмт хэргийн  шинжтэй талаарх нэргүй мэдээлэл
  • Дээрх агуулгатай хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээлэл

4

2.10.4 

Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын алба

  • Байгууллагын үйл ажиллагаа
  • албан хаагчдын ёс зүй, сахилгын зөрчилтэй холбоотой
  • АТГ-ын харьяалан шийдвэрлэх өргөдөл, гомдол, мэдээлэлд үл хамаарах буюу бусад байгууллага, албан тушаалтанд шилжүүлэх шаардлагатай
  • Захиргааны ерөнхий хуульд зааснаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж захиргааны актын хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэхийг хянуулахаар гаргасан өргөдөл, гомдол, мэдээлэл

5

2.10.5 

Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтэс

  • Хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийн болон аж ахуйн нэгж, байгууллагын хүнд суртал
  • Хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийн болон аж ахуйн нэгж, байгууллагын албан тушаалтан, албан хаагчийн ёс зүйн зөрчил
  • Авлига гарч болох нөхцөл бүрдсэн талаарх гомдол, мэдээлэл
 

ИРГЭДЭЭС ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАНД ГАРГАСАН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ

 

10 дугаар зүйл.

Өргөдөл, гомдолд тавих шаардлага

  1. Иргэд өргөдөл, гомдлоо төрийн тухайн байгууллага, албан тушаалтан шийдвэрлэхээр хууль тогтоомжоор тогтоож, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр албан ёсоор нийтэд зарласан асуудлаар гаргана.Төрийн байгууллага, албан тушаалтны хууль тогтоомжоор тогтоосон эрхлэх асуудлын хүрээг албан ёсоор нийтэд зарлаагүй нь тухайн асуудлаар гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авахгүй байх үндэслэл болохгүй.
  2. Гомдлыг түүнд холбогдож байгаа байгууллага, албан тушаалтныг харьяалсан дээд шатны байгууллага, албан тушаалтанд, харьяалсан дээд шатны байгууллага, албан тушаалтан байхгүй бол тухайн захиргааны актыг гаргасан байгууллагад, эсхүл гомдол гаргахаар хуульд тусгайлан заасан байгууллагад гаргана.
  3. Өргөдөл, гомдол гаргахад энэ зүйлд зааснаас бусад зүйл шаардахыг хориглоно.

 

11 дүгээр зүйл.

Өргөдөл, гомдол гаргах

  1. Иргэд өргөдөл, гомдлоо төрийн тухайн байгууллага, албан тушаалтан шийдвэрлэхээр хууль тогтоомжоор тогтоож, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр албан ёсоор нийтэд зарласан асуудлаар гаргана
  2. Гомдлыг түүнд холбогдож байгаа байгууллага, албан тушаалтныг харьяалсан дээд шатны байгууллага, албан тушаалтанд, харьяалсан дээд шатны байгууллага, албан тушаалтан байхгүй бол тухайн захиргааны актыг гаргасан байгууллагад, эсхүл гомдол гаргахаар хуульд тусгайлан заасан байгууллагад гаргана.

 

14 дүгээр зүйл.

Өргөдөл, гомдлыг хянан үзэхгүй байх, буцаах

  1. Өргөдөл, гомдол нь тодорхой нэр хаяггүй;
  2. Бага насны хүмүүс буюу шүүхийн шийдвэрээр эрхийн бүрэн чадамжгүйд тооцогдсон этгээд эцэг, эх, асран хамгаалагчаараа төлөөлүүлээгүй бол;
  3. Төрийн тухайн байгууллага, албан тушаалтанд иргэн өмнө нь хандаж байсан асуудлаар өргөдөл, гомдол гаргасан бөгөөд түүнийг дахин хянаж шийдвэрлэх үндэслэлгүй;
  4. Өргөдөл, гомдолд дурдсан асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа.

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Contact Us