Төрийн байгууллага дахь авлигын эрсдэлийн үнэлгээ – Сургалтын гарын авлага 2023 он
Монгол Улсад нийгмийн бухимдлыг төрүүлж буй авлига, хээл хахуулийн томоохон хэргүүдэд ихээхэн анхаарал тавин, ард түмний зүгээс Төр, засаг, шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагаас хариуцлагын тогтолцоо, эрх зүйн орчныг бэхжүүлэх ажил, арга хэмжээг эрчимжүүлэхийг шаардсаар ирлээ. Монгол Улсын Засгийн газрын зүгээс авлигатай тууштай, тасралтгүй тэмцэх 5Ш хөтөлбөр болон Алсын хараа 2050-Шинэ сэргэлтийн бодлогоо хэрэгжүүлэх энэ чухал цаг үед Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн (2023-2030) төслийг боловсруулж, Улсын Их Хурал баталсан нь чухал алхмын нэг болоод байна. Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагаас Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар, Төрийн Департаментын дэргэдэх Олон улсын хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх, хууль сахиулах товчооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол Улсын институцийн шударга, ил тод байдал” (2021-2024) төслийн хүрээнд байгууллагын авлигын эрсдэлийн үнэлгээг хийх хөндлөнгийн шинжээчийн баг бүрдүүлэх, эрсдэлийн үнэлгээ хийх арга зүйн дагуу талбар дээр үнэлгээ хийх зорилгоор энэхүү гарын авлагыг боловсрууллаа.