5 сарын 04, 2015         18

Эрүүгийн 53 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна

Авлигатай тэмцэх газар 2015 оны 4 дүгээр сарын 27-ноос тавдугаар сарын 1-ний өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 15 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 37 гомдол, мэдээллийг шалгаснаас 2 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэх, 6 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд 17 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 58 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас эрүүгийн 3 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, эрүүгийн 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар тус тус прокурорт шилжүүлж, одоогоор эрүүгийн 53 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

Мэдээ мэдээлэл

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих