Авлигатай тэмцэх гарын авлага – 2016 он
Толилуулж байгаа ЕАБХАБ-ын Авлигатай тэмцэх гарын авлага нь 2004 онд гарсан ЕАБХАБ-ын Авлигатай тэмцэх шилдэг туршлагын гарын авлагын дараагаар гарч байгаа бүтээл бөгөөд одоогийн Гарын авлагын зарим хэсэг нь өмнөх хувилбарт суурилсан болно. Авлигатай тэмцэх асуудлаар гарсан олон улсын стандартууд, олон улсын байгууллагуудын туршлагыг цуглуулан нэгтгэх, боломжтой тохиолдолд синтезлэх чиглэлээр тодорхой хүчин чармайлт гаргасан юм. Зохиогчид авлигаас урьдчилан сэргийлэх, авлигатай тэмцэхийн тулд хийх арга хэмжээг танилцуулахаар хичээсэн байна. Гарын авлага нь ЕАБХАБ-ын гишүүн 57 улс, хамтран ажиллагч 11 түншийг эрх зүйн баримт бичгүүд, эрх зүйн болон бодлогын асуудлаарх сүүлийн үеийн чиг хандлага, авлигаас урьдчилан сэргийлэх, түүнийг таслан зогсоох чиглэлийн арга хэмжээний талаар гарсан зөвлөмжөөр хангах зорилготой юм. Энэхүү гарын авлага нь үндэсний бодлого тодорхойлогчид, авлигын эсрэг үйл ажиллагааны мэргэжилтнүүдийн ажилдаа хэрэглэх боломжтой төрөл бүрийн олон улсын гэрээ, хэлэлцээр, эрх зүйн баримт бичгийн талаарх мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, авлигын эсрэг үр дүнтэй бодлого, үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэхэд нь тусалж улмаар авлига, тогтворгүй байдал, улс дамнасан гэмт хэрэг гарах боломжийг багасгах ёстой. Гарын авлагын хэрэглээ нь цаашдын улс төрийн яриа хэлэлцээ, мэдлэг солилцоо, сайн туршлагыг дэмжин тэтгэх, мөн түүнчлэн ЕАБХАБ-ын хүрээнд болон түүнээс гадуурх бодлого тодорхойлогчид, мэргэжилтнүүд, шинжээчдийн хоорондох олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ гэж найдаж байна.