5 сарын 26, 2015         15

Эрүүгийн 2 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлэв

  Авлигатай тэмцэх газар 2015 оны 5 дугаар сарын 18-22-ны өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 9 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 29 гомдол, мэдээллийг шалгаснаас 3 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэх, 6 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд 20 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

  Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 66 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас эрүүгийн 2 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, эрүүгийн 1 хэргийг түдгэлзүүлэх саналтайгаар тус тус прокурорт шилжүүлж, одоогоор эрүүгийн 62 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. 

Мэдээ мэдээлэл

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих