5 сарын 19, 2015         24

Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцийн хэрэгжилтэд өөрийн үнэлгээ хийх “Омнибус” программыг эзэмшүүлэх сургалтыг зохион байгуулж байна

Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцийн хэрэгжилтийн өөрийн үнэлгээг үнэлгээ хийхэд ашигладаг олон улсын “Омнибус” программыг эзэмшүүлэх сургалтыг Авлигатай тэмцэх газраас зохион байгуулж байна. 

iaac

Монгол Улс Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцийн хэрэгжилтийн өөрийн үнэлгээг энэ онд хийх юм. Үүнтэй холбогдуулан өөрийн үнэлгээ хийх үйл ажиллагааны бэлтгэлийг Авлигатай тэмцэх газар хариуцан ажиллаж байна. 

iaac

Конвенцийн 2 (Урьдчилан сэргийлэх арга хэмжээ), 5 (Хөрөнгө буцаан олгох) дугаар бүлгийн хэрэгжилтэд өөрийн үнэлгээ хийхэд ашиглах олон улсын “Омнибус” программыг монгол хэлнээ хөрвүүлэн, үнэлгээнд хамрагдах байгууллагуудын үнэлгээ хариуцсан ажилтнуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, чадавхижуулах зорилгоор сургалтыг зохион байгуулж байна. Сургалт гурван өдөр үргэлжилнэ. 

Мэдээ мэдээлэл

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих