7 сарын 29, 2015         24

Мэдэгдлийн хариу

www.trends.mn цахим хуудасны 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн “Миний цагдаа миний эрхийг зөрчихгүй ажиллаж байна уу?” гэсэн гарчиг бүхий мэдээлэлд АТГ-ын  үйл ажиллагаатай холбоотой бодит  бус, үндэслэлгүй тоо баримтыг ашигласанд залруулга хийлгэхээр албан ёсны мэдэгдлийг www.trends.mn цахим хуудасны ерөнхий редактор Б.Болор-Эрдэнийн өөрийн болон тус сайтын contact@trends.mn цахим шуудангаар хүргүүлсэн.

Уг мэдэгдлийн дагуу тус цахим хуудасны ерөнхий редактор Б.Болор-Эрдэнэ тухайн инфографик мэдээллийг нийтлэхдээ алдаа гаргасандаа хүлцэл өчиж, цаашид тоо баримтыг хэвлэлд шилжих явцыг анхаарч ажиллахаа илэрхийлэн, гаргасан алдаагаа залруулан цахим хуудсандаа байршуулсан тухай хариу ирүүлсэн байна.

iaac

iaac

 

 

 

Мэдээ мэдээлэл

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих