8 сарын 24, 2015         18

Төрийн 36 байгууллагын цахим хуудасны мэдээллийн ил тод байдлыг үнэлэв

Авлигатай тэмцэх газраас төрийн болон төрийн өмчит нийт 36 байгууллагын цахим хуудсан дахь мэдээлэлд явцын үнэлгээ өгөх ажлыг хийгээд байна.

Монгол Улсын хууль тогтоомжид заасан зайлшгүй ил тод болгох шаардлагатай мэдээллийг тухайн байгууллагын цахим хуудас, Шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд тавьсан байдлыг үзэхэд иргэдэд ил тод болгох ажлыг олонх байгууллага хангалтгүй зохион байгуулжээ. Харин Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар нь цахим хуудсандаа холбогдох мэдээллийг хангалттай байршуулсан гэж үнэлэгдээд байна. 

“Авлигын эсрэг үйл ажиллагааг үнэлэх аргачлал”-ын дагуу төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагаа, ил тод байдлыг үнэлэх ажлыг Авлигатай тэмцэх газар тогтмол зохион байгуулдаг билээ. 

Мэдээ мэдээлэл

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих