1 сарын 16, 2025
14
Судалгааны тайлангийн эмхэтгэл 2008 – 2011 он
Авлигатай тэмцэх газраас зохион байгуулсан судалгааны тайлангуудыг эмхэтгэн Та бүхэнд толилуулж байна. Тус газар нь 2007 онд байгуулагдсан цагаасаа эхлэн авлигын шалтгаан нөхцөл, цар хүрээ, үр дагавар, хэлбэр болон эдгээртэй холбоотой олон тооны үзүүлэлтийг тооцоолох, хэмжих зорилготой судалгааны ажлыг жил бүр зохион байгуулж ирсэн. Эдгээр судалгааны ажлын зорилго нь авлигын нөхцөл байдлыг тодорхойлж, хэмжсэний үндсэн дээр авлигатай тэмцэх бодлогыг боловсруулахад ашиглах, авлигын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох зорилготой. Энэхүү эмхэтгэл нь тус газраас зохион байгуулсан давтамжит судалгааны үр дүнгийн тайлангуудаас бүрдэж байна.