4 сарын 27, 2016         14

Ж.Алтансүхийг сэжигтнээр тооцов

Авлигатай тэмцэх газар Батлан хамгаалах яамнаас сонгон шалгаруулалт зарласан тендертэй холбоотойгоор Батлан хамгаалахын сайдын Нийгмийн асуудал хариуцсан зөвлөх Ж.Алтансүхийг иргэн М-ээс 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хээл хахууль авсныг үйлдэл дээр нь илрүүлж, эрүүгийн 201601000081 дугаартай хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. 

Ж.Алтансүхийг дээрх хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т заасны дагуу сэжигтнээр тооцон, цагдан хорих 461 дүгээр ангид саатуулав. 

Мэдээ мэдээлэл

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих