Соён гэгээрүүлэх үйл ажиллагаа


Хүүхэд багачуудад зориулсан “Good habits-21” дижитал чуулганыг зохион байгуулав

2021/05/31  1497   0

Авлигатай тэмцэх газраас олон нийтийг соён гэгээрүүлэх ажлын хүрээнд 2020 оноос эхлэн “Зөв зөвд шударга зөв” аяныг зохион байгуулж байгаа билээ. Өнгөрсөн онд Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан нийгэмд шударга ёсны үнэ цэнийг таниулах зорилгоор “GOOD HABITS-20”  буюу “Зөв дадал-20”  дижитал чуулганыг зохион байгуулсан.

Энэхүү арга хэмжээний дараагийн цувралыг Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хүүхэд багачуудыг хамруулан зохион байгууллаа. Хүүхэд, багачуудад бага наснаас нь эхлэн шударга ёсны үнэ цэнийг ойлгуулах, үнэт зүйлээ тодорхойлоход туслах, аливаа зүйлийн зөв, бурууг ялган таних, улмаар зөв хүмүүжил, зөв дадлыг бий болгох, үе тэнгийнхэндээ шударга ёсны үзэл бодлоо хуваалцах, нийгэмд шударга ёсны үзэл санааг түгээн дэлгэрүүлэх зорилгоор энэхүү арга хэмжээг 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 19 цагт цахим хэлбэрээр зохион байгуулав.


“Шударга ёс” кино зохиолын уралдаан зохион байгуулав

2020/06/29  3877   0

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн “Авлигын эсрэг сургалт, сурталчилгааны материал боловсруулах, соён гэгээрүүлэх арга хэмжээ зохион байгуулахад иргэн, төрийн бус байгууллагыг татан оролцуулах” зорилтыг хангах олон төрлийн арга хэмжээг Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд “Brosis Pictures” кино компанитай хамтран “Шударга ёс” кино зохиолын уралдааныг 2020 оны 6 дугаар сард зохион байгууллаа.


Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа

2015/07/22  5262   0

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Дорноговь аймгийн төв болон зарим сумдад авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалтай танилцлаа.


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх