Ном, гарын авлага


Монгол Улсын Засгийн газрын гишүүн Танаа

2020/10/14  50   0

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн үр дүнд Засгийн газар шинээр эмхлэгдэн байгуулагдаж, Улсын Их Хурлаас Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг баталлаа. Засгийн газрын гишүүний хувьд төсвийн хариуцлага, сахилга батыг сахиулах, төрийн үйлчилгээг цахимжуулах, салбарын албан хаагчдын сонирхлын зөрчлийг зохицуулах зэрэг амаргүй ажлуудыг эхлүүлж буй энэ хариуцлагатай мөчид Таны эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын шударга байдлын үнэлгээ, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2019 оны үр дүн, цаашид анхаарах асуудлын талаар танилцуулж байна.

Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах хуулиар төрийн байгууллага албан тушаалтан авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх авлигатай тэмцэх чиглэлээр тодорхой үүргийг хүлээдэг. Дээр дурдсан үйл ажилллагааг хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх,  байгууллагын ёс зүйн соёлыг хөгжүүлэх, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад баримтлах зөвлөмж, санамжийг энэхүү гарын авлагад багтаан Танд толилуулж байна.



Албан тушаалын гэмт хэргийн шүүхийн шийдвэрийн эмхтгэл-2014 он (I боть)

2020/06/11  1190   0

Энэхүү эмхтгэлд Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгасан авлигын гэмт хэргийн 40 шийдвэр багтсан бөгөөд хууль хэрэглээний болон практик ач холбогдлыг харгалзан анхан шатны шүүхийн тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоолыг багтааснаараа онцлог юм.


"Шударга байдал ба олон нийтийн итгэл" эмхтгэл

2020/06/04  1126   0

Авлигатай тэмцэх газраас санаачлан зохион байгуулсан энэхүү зөвлөгөөнд шүүх эрх мэдлийн болон хууль зүйн салбарт ажиллаж байгаа мэргэшсэн албан хаагч, өмгөөлөгч, багш-судлаачид оролцож, өнөөгийн бодит нөхцөл, цаашдын бодлого, үйл ажиллагааны талаар сонирхолтой илтгэл тавьж хэлэлцүүлснийг эмхтгэн олны хүртээл болгож байна. Энэхүү эмхтгэлд орсон илтгэлийн агуулга, үзэл санаа, шийдэл нь авлигын эсрэг үйл ажиллагааны бодлогыг тодорхойлох, хууль зүйн салбарын шударга ёсны үнэмлэмжийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулж, эрдэмтэн судлаач, оюутан суралцагчийн судалгааны хэрэглэгдэхүүн болно гэдэгт найдаж байна.


Албан тушаалын гэмт хэргийн шүүхийн шийдвэрийн эмхтгэл-2014 он (II боть)

2020/06/04  1053   0

Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгаж, шүүхээр шийдвэрлэгдсэн гэмт хэргийн шийдвэрийг цувралаар олон нийтэд хүргэхээр знэ удаад 2014 онд шийдвэрлэгдсэн албан тушаалын гэмт хэргийн шүүхийн шийдвэрүүдийг эмхтгэн толилуулж байна. Энэхүү эмхтгэлд Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгасан авлигын гэмт хэргийн 40 шийдвэр багтсан бөгөөд хууль хэрэглээний болон практик ач холбогдлыг харгалзан анхан шатны шүүхийн тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоолыг багтааснаараа онцлог юм.


Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг буцаан авах ажиллагаа

2020/06/03  857   0

"Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг буцаан авах ажиллагаа" гарын авлага


Бодлогын хураамж: ТӨРИЙН АЛБАНЫ ЁС ЗҮЙ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ

2020/05/26  706   0

Бодлого бодох нь ямар нэгэн бодит баримтын талаар асуулга тавих, тухай бүрийн тодорхой нөхцөлүүдэд юу чухал болохыг тодорхойлж, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, тохиолдол бүрд эргэцүүлэн бодож байх боломжийг олгодог. Төрийн албан хаагчийн ёс зүй, ашиг сонирхлын зөрчлийн тохиолдлыг шинжлэхдээ тухайн тохиолдол нь Монгол Улсын Үндсэн хууль болон төрийн албаны суурь зарчимтай хэрхэн нийцэж байгаад дүн шинжилгээ хийж, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зэрэг бусад хууль, дүрмийн нарийн зохицуулалтаар баталгаажуулахад оршино.


Авлигатай тэмцэх бодлогын хэрэгжилт, тойм танилцуулга

2020/05/13  2499   0

УИХ-ын 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Зандраагийн Дашдавааг Авлигатай тэмцэх газрын даргаар, Жанжаагийн Батсайханыг Авлигатай тэмцэх газрын дэд даргаар томилсноос хойш нэг жилийн хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд АТГ-т хийгдсэн бодлогын шинэчлэлийн ажлуудыг эмхэтгэн танилцуулж байна.  


Авлигатай тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилт, авлигын ерөнхий нөхцөл байдал-2019, авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт (I үе шат)

2020/04/17  1327   0

Авлигатай тэмцэх газар нь Монгол Улсад шударга ёсыг бэхжүүлэх, төрийн байгууллагын үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангах, хүнд суртал, чирэгдлийг арилгах, авлигын гэмт хэргийг илрүүлэх, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах, хянан шалгах талаар цогц арга хэмжээг хэрэгжүүлэн, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх ажлыг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэдийн өргөн оролцоотойгоор улсын хэмжээнд зохион байгуулав.

Монгол Улсын Их Хуралд Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, УИХ-ын 2007 оны 07, 2008 оны 13, 2011 оны 55, 2012 оны 55, 2016 оны 51, 84, 2019 оны 67 дугаар тогтоол, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 5 дугаар тогтоолын биелэлт болон авлигын ерөнхий нөхцөл байдал, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг мэдээлж байна.


“Үнэт зүйлийн боловсрол” гарын авлага

2020/04/17  948   0

Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр их, дээд сургуулийн оюутнуудад зориулан “Үнэт зүйлийн боловсрол” арга хэмжээг “UB Palace”-ын их танхимд зохион байгуулсан билээ. 3000 гаруй залуус оролцсон уг арга хэмжээнд хүрэлцэн ирж өөрсдийн эрхэмнэл, үнэт зүйлсээсээ хуваалцсан зочдын илтгэлүүдийг нэгтгэн уншигчиддаа хүргэж байна.

Энэхүү гарын авлага хувь хүний хийгээд улс орны хөгжлийн төлөөх үнэт зүйл, үнэт зүйлсийн чиг баримжааны талаар тодорхой ойлголт, санаа, сэдэл өгнө гэдэгт итгэлтэй байна.


“Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” гарын авлага

2020/02/19  1381   0

Нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхол нь нийтийн ашиг сонирхолтой буюу албан хаагчийн ажил үүргээ тэгш шударгаар, хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэх үүрэгтэй нь зөрчилдөх, зөрчилдөж болзошгүй тул энэхүү зөрчлийг зүй зохистойгоор удирдан зохицуулаагүйгээс улмаар авлига үүсэх орон зайг бий болгодог. Албан тушаалаа урвуулан ашиглах боломжийг бууруулж, ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй буюу үүсэх нөхцөл байдал бий болсон бол энэ талаар журмын дагуу мэдүүлж, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, шаардлагатай тохиолдолд албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх замаар шударга байдлыг тогтоох нь шийдлүүдийн гол зорилго юм.


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх